Нарантуул зочид буудал
Тав тух, амтат зоог, найрсаг vйлчилгээгээрээ алдартай
Таны хvсэл хэрэгцээ бvрэн цогцолсон
Тансаг зочид буудалд
Тавтай морилно уу!
Нарантуул зочид буудал нь Улаанбаатар хотын төвд “Гандан хийд”, Улсын их дэлгүүртэй ойрхон байрладаг. Орчин үеийн загвар бүхий манай буудал нь 24 тусгайлан тохижуулсан өрөөгөөр үйлчилдэг бөгөөд, тэдний зарим нь хоол бэлтгэх жижиг өрөө, ажлын болон хүүхдийн өрөөтэй. Өрөө бүр тагттай бөгөөд өндөр хурдтай интернет холболт, кабелийн ТВ, мини – баар, телефон утас зэргээр хангагдсан.
Монголын хамгийн анхны бөгөөд хамгийн сүүлийн үеийн гадуур цахилгаан шат нь Нарантуул буудлын зочдод Улаанбаатар хотын алдартай газруудыг харах харьцуулашгүй боломжийг олгодог юм. Европ зоогийн Le Soleil, солонгосын Sunflower ресторанууд хамгийн тансаг зоогоор үйлчилж байна. Мөн түүнчлэн хурлын танхим, бизнес төвийг танд санал болгож байна.
Удаан хугацаагаар байрлах боломжтой. |